texten medeelel
ЭМ-ЗҮЙЧ, Ёс Зүйн Хэм Хэмжээ, Эрх Үүрэг.
ЭМ ЗҮЙЧ, ЭМ НАЙРУУЛАГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журам нь эм зүйн мэргэжлийн онцлогоос шалтгаалан мөрдөгдөх ёс суртахууны үнэт зүйл, ёс зүйн зарчим дээр тулгуурлана. 1.2.Энэхүү журам нь Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мөрдөгдөнө. 1.3.Эрүүл мэндийн байгууллага нь эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журмыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана. 1.4.Эм зүйч, эм найруулагчийн мэргэжилтний ёс зүйн журам нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эм зүйч, эм найруулагчийн мөрдөх ёс зүйн үндсэн баримт бичиг болно. 1.5.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ЭМСЯ, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, эм зүйн нийгэмлэг, холбоод хамтран ажиллана.