texten medeelel
амхинд Агууллагдаг Хорт Бодисууд
“Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэж тамхины хайрцаг дээр бичээстэй байдгийг та лав харсан байх. Нээрээ л тамхи гэдэг дэлхий даяараа хэрэглэдэг хор юм. Тамхи татах нь 40 гаруй өвчин үүсэх нөхцөл нь болж өгдөг гэнэ. Янжуур татахад түүнд орсон тамхи, цаас нэмэлт бодисууд нь шатан задарч, уушиганд никотинаас гадна 4000 төрлийн эрүүл мэндэд хортой бодис ордог байна. Тамхичин хүн өөрийгөө хордуулаад зогсохгүй мөн ойр орчныхоо тамхи татдаггүй хүнийг ч хамт хордуулдаг. Тамхины орцонд байгаа никотин хүнийг донтуулдаг байна. Тамхийг нэг л удаа татах тэр мөчөөс эхлэн өөрийнхөө эрүүл мэндээ донгоор сольсноо анзаардаггүй байна. Никотин бол тамхины гол бодис. Нэг янжуурт 0.1-1.5мг хэмжээний никотин агуулагдана. 60 мг никотин насанд хүрсэн хүнийг хордуулан алах хэмжээ. Тамхи татахад никотин нь утаагаар дамжин уушиганд орж, цусанд тархана. Тархинд очсон никотин нь эхлээд сэтгэл санааг сэргээх мэт санагдуулдаг. Зарим хүнд тамхи татахаар тайвшрах шиг санагддаг байна.Энэ дон нь хүнийг дахин кайф авах дуртай болгодог байна. Тамхины никотин нь “тохирсон” хэмжээгээр хэрэглэхэд донтуулахаас өөр эрүүл мэндийн нөлөөгүй гэж үздэг ч, тамхины найрлагад орсон бусад бодисууд утаагаар дамжин биед орж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг байна. Азотын болон хүхрийн оксид, угаарын хий, дэгдэмхий органик бодисууд, фенол, формалдегид, шүвтрийн хий, үйлдвэрлэлийн явцад ордог никел, кадмиум металлууд орно. Эдгээр бодисыг хүн өдөр тутам бага хэмжээгээр биедээ шингээсээр, эрүүл мэндээ хордуулдаг байна. Хүний өөрийнх нь агаараас авах ёстой хүчилтөрөгчийн хий хүртэл багасдаг. Тамхинд орно гэдэг нь никотиноос хамааралтай болно гэсэн үг юм. Тамхины утаагаар орсон никотин эхлээд хүний тархинд тайвшрах эсвэл сэргээж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Удалгүй тамхичин хүн тамхи татаад ч сэтгэл тайвшрах тэр кайфаа авч чадахгүй болдог. Анх татахдаа авсан сэтгэгдлээ санан, тийм тайвшралыг бодон дахин татдаг. Энэ бол никотины гол үйлчилгээ. Өөрөөр хэлбэл хүн тамхи татах донтой болсон гэсэн үг. “Зөөлөн” тамхины никотины болон бусад бодисын хэмжээ бага байдаг. Гэтэл нэгэнт тодорхой никотины хэмжээг аваад сурчихсан тамхичид “зөөлөн” тамхи татахаар ханахгүй болсон тул харин ч “зөөлнөөсөө” олон тоогоор татаж, бүр илүү их утааг уушигладаг. Өдөрт хэрэглэх янжуурын тоо хэмжээ нэмэгдэж, зарлага ч их болдог байна. Мэдээж энэ нь тамхи үйлдвэрлэгчдэд ашигтай.