laboratori
Б. Лабораторит ажиллахад тохиромжтой нөхцөл
§ Тасалгааны температур хэвийн хэмжээнд байх.
§ Лабораторийн гэрэлтүүлэг хангалттай байх.
§ Лабораторид ажиллах үед чимээ шуугиангүй байх.
В. Лабораторит ажиллах ерөнхий дүрэм
§ Яаралгүй, нямбай ажиллана.
§ Лабораторид ажлын байранд халаттай байх.
§ Лабораторийн ширээн дээр цүнх болон хичээлд холбогдолгүй зүйлс тавихгүй байх.
§ Лабораторит гадны хувцастай орох буюу хадгалахыг хориглоно.
§ Зааварт заасан үйлдлүүдээс багшийн зөвшөөрөлгүй орхих буюу илүү хийж гүйцэтгэхийг хатуу хориглоно.
§ Ерөнхий хэрэглээнд буй урвалж, багаж зэргийг өөр байр руу зөөхийг хориглоно.
§ Хортой бодис, концентрацитай хүчил, шүлттэй зөвхөн татах шүүгээнд ажиллана.
§ Хэрэглэгдсэн концентрацитай хүчил, шүлтийн уусмалыг тусгай саванд хийнэ.
§ Хаяггүй урвалжийг хэрэглэхийг хориглоно.
§ Лабораторийн сорил дууссаны дараа ажлын байраа цэвэрлэж гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэх, усны карант хаагдсан эсэхийг шалгана.
Г. Химийн урвалжуудтай ажиллах
Уусмал ба хуурай бодисуудыг тагтай, шилэн саванд хадгааох ёстой. Шилэн савны гадна талд уг бодисын нэр, уусмал бол концентраци , лабораторийн өрөөний дугаарыг бичсэн байна. Урвалжийн харьцахдаа дараах дүрмийг баримтална.
§ Илүү авсан бодис, уусмалаа анх авсан савруу буцааж хийхгүй байх
§ Шилэн савнаас урвалж, уусмалыг таслан авсаны дараа сайтар таглаж байранд нь буцааж тавих
§ Хуурай бодисыг цэвэрхэн металл, шаазан зориулалтын хутгуураар хутгаж авна
§ Лабораторид буй ямар ч бодис, уусмалыг үнэрлэж, амталж болохгүй
§ Хүхрийн хүчлийн уусмал бэлтгэхдээ ямагт хүчлийг ус руу нэмнэ. Хүчлийг ус руу бага багаар нэмж аажмаар сэгсэрч холих замаар хийнэ. Инэгх нь хэт халах юм уу хүчил шидэгдэх, үсрэхээс сэргийлнэ.
§ Идэмхий, хортой уусмалаас пипеткээр тасалж авахдаа амаар сорж болохгүй, харин груши юм уу тусгай соруул хэрэглэнэ.
§ Этилийн спирт, спирт зэргийн амархан шатдаг бодисуудыг ил гэл дээр болон задгай галын ойролцоо, задгай саванд халаах, нэрэхийг хориглоно.
§ Эфир, эфирийн уусмал, ацетон зэрэг органик уусгагчуудыг нимгэн ханатай шил саванд чигжүү бөглөөтэй хадгалж болохгүй.
§ Металл натри, калийн үлдэгдэлтэй савыг эхлээд спиртээр, дараа нь усаар угаана.
§ Мөнгөн ус, болон хортой элементүүд түүний нэгдлүүдтэй зөвхөн татах шүүгээнд ажиллана!!!!!